ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР №1
Батлав: Сургалтын менежер   ………………………….
Сэдэв 1. Зургийн давхарга гэж юу вэ ?

Суралцахуйн зорилт:  Давхарга ашиглан зураг зохиомжилж зурах зураг эвлүүлэх  нэгтгэх засварлах .
Эзэмших мэдлэг чадвар:
·         Зургийн программ суулгах
·         Шинэ хуудас нээх хуудасны тохиргоо хийх
·         Давхаргатай ажиллах чадваруудыг эзэмших давхарга үүсгэх нэр өгөх нэмэх устгах нэгтгэх эргүүлэх зөөх хуулах
·         Зураг зохиомжлох эзлүүлэх бэлэн дүрс ашиглан давтамжтай зураг үүсгэх
Түлхүүр үг : Давхарга layer хэрэгсэл үйлдлийн жагсаалт history
Судлах цаг : 2
Багшийн бэлтгэх зүйл :
·         Paint net программыг суулгаж ажиллаж буй эсэхийн шалгасан байх
·         Ашиглагдах файлуудыг шаардлагатай хавтсанд хуулсан байх c medeelliin technology  хавтас
·         Төм үнэлгээний хуудас
Багшийн анхаарах зүйлс :
·         Сурагчдыг дасгал даалгаврыг алхмын дагуу хийх дадалд сургах
·         Давхаргатай ажиллах үед гарах алдаанаас сэргийлж сануулах
Хичээлийн үйл ажиллагаа:
Хичээлийн үе шат
/хугацаа/
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
Багшийн анхаарах зүйлс
1

Зохион байгуулах үе шат
/1 минут/
(Б): Сурагчдаа оруулахдаа ягаан, цагаан, шар өнгийн цаас өгч оруулна
(Б):  Мэндлэх
(С): Мэндлэх
(Б): Ирц бүртгэх
(С): Paint.net програм нээх
Хоцорсон сурагчдыг
хичээлд оролцуулах
Бүх сурагчдад өнгийн цааснаас 3 ширхэгийг өгөх
2

Сэдэл
төрүүлэх ба сэргээн санах
/3 минут/
(Б): Paint.net программ өмнө нь бидний үзсэн Paint программаас ямар ялгаатай байна вэ?
(С): Ажлын талбарууд илүү байна.
(С): Background гэсэн илүү цэс байна.
(С): Арай илүү хүчирхэг харагдаж байна.
(Б): Paint.net программ Paint программыг бодвол илүү хүчирхэг бөгөөд олон давхаргуудтай ажилладаг гэдгээрээ ялгаатай юм. Давхарга болгон нэртэй үйл ажиллагаатай байдаг. Шил шиг тунгалаг байдаг.
Сурагчдаар тэмдэглэл хөтлүүлэх

Paint.net программын тухай сурагчдад ойлгуулах
3
Шинэ мэдлэг олгох
/18 минут/
Хичээлийн сэдэв, зорилтоо харуулна PPT file
Хичээлийн сэдэв: Зургийн давхарга гэж юу вэ?
Хичээлийн зорилт:
v  Давхарга ашиглан зураг зохиомжилж зурах, зураг нэгтгэх, засварлах
(Б): Цэсний тайлбар харуулж тайлбарлаж ярилцана.
Онол хэсгийг бичүүлнэ.
Онол: Зургийн давхарга гэдэг нь хэд хэдэн зурагтай зэрэг ажиллаж болох зургуудын дараалал юм.
Үүнд зураг, бичвэр, хоосон давхарга орж болно
(С):  PPT file-ийн алхамуудын дарааллын дагуу дасгал хийж гүйцэтгэнэ. Багштай хамтарч хийнэ.
Алхам1. [Toolsà Gradient хэрэгсэл сонгон өнгөө сонгоод тэнгэр зурна] Давхаргын нэрийг Тэнгэр гэж өгнө.
Алхам2. [Layersà Add new layer командаар шинэ давхарга нэмнэ.
Давхаргад ногоон өнч давхаргын нэрийг Зүлэг гэж өгнө.
Алхам3. Зүлэг давхаргын дээд хэсгийг Rectangle Select хэрэгслээр идэвхижүүлнэ.
Идэвхижүүлсэн хэсгээ Delete командаар устгана.
Шинэ давхарга нээн Нар гэж нэр өгөөд ToolsàEllipse ээс тойрог сонгон нар зурна.

Сурагчдаар тэмдэглэл хөтлүүлэх

Сурагчид давхаргтай ажиллах, давхаргын хэмжээг өөрчлөх, нэр өгөх, давхарга устгах, нэмэх, нэгтгэх, зөөх чадварууд эзэмшинэ.
4
Бататгах
/10 минут/
(Б): ToolsàEllipse ашиглан Байшин зураарай.
(С): ToolsàEllipse ашиглан Байшин зурна. Зурахдаа асуух зүйлээ багшаас асууж хийж гүйцэтгэнэ.
Сурагчид шинээр мэдсэн зүйлсээ ашиглан бие даан гүйцэтгэх багш туслан зөвлөх
5
Үнэлгээ дүгнэлт
/5 минут/
(С):  Хийж дууссан сурагчдад багш үнэлгээ өгнө.
Хийсэн сурагчдад үнэлгээ өгөх
6
Гэрийн даалгавар
/1 минут/

1.      Хичээлээ унших
2.      Paint.net программ дээр Өвлийн улирал сэдвээр зураг зурах
Сурагчдаар тэмдэглэн хөтлүүлнэ.


7



Дүгнэлт
/2 минут/

(Б): Сурагчдад 3 өнгийн цаас өгнө.
(С): Өнөөдрийн хичээлээс ойлгосон, ойлгоогүй, дутуу ойлгосон, нэмж мэдэхийг хүсч байгаа зүйлсээ өнгийн цааснууд дээр бичих
Ягаан цаас: Ойлгосон зүйлээ
Шар цаас: Дутуу ойлгосон болон ойлгоогүй зүйл
Цагаан цаас: Шинээр нэмж сурмаар зүйлсээ өөрийн нэртэйгээ хамт бичнэ.
Хичээлийн зорилтоо харцгаая
v  Давхарга ашиглан зураг зохиомжилж зурах, зураг нэгтгэх, засварлах
Хичээлийн дүгнэлтийг картын аргаар хийлгэх
Хичээлийн зорилт
v  Давхарга ашиглан зураг зохиомжилж зурах, зураг нэгтгэх, засварлах
Шар цаас: Сонгосон хүүхдүүдтэй хичээлээс гадуур тулж ажиллах
                                                    
Хүснэгт 2.4.3 Өөрийн үнэлгээ хийх хуудас



Шалгуур
Үйлдэл гүйцэтгэх чадамж
Хийж чадаагүй шалтгаан
Сайн хийсэн
Дунд зэрэг
Чадаагүй
1
Зургийн программ суулгах
2
Зургийн файл нээх, хаах
3
Хуудасны (цаас) тохиргоо хийх
4
Давхаргатай ажиллах, давхарга үүсгэх, нэр өгөх, нэмэх, устгах, нэгтгэх, нэр солих
5
Давхаргатай файл үүсгэх, хадгалах
6
Давхарга эргүүлэх, зөөх, хуулах
7
Дүрс ашиглан зургийн зохиомж хийх
8
Зургийг 2 аргаар хадгалах




































No comments:

Post a Comment